Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Сумын товч танилцуулга

2017-10-11

 

           БУЛГАН СУМ            

СУМЫН ТАНИЛЦУУЛГА.

2017он

             Ховд аймгийн Булган сум нь Монгол улсын баруун хязгаар, Монгол Алтайн нурууны өвөрт БНХАУ-тай хил залган, улсынхаа нийслэлээс 1588 км, Ховд аймгийн төвөөс 487 км алс оршдог.

Булган гол нь Монгол Алтайн нуруунаас эх авч Монгол  улсын нутаг дээгүүр 310 км урсаж БНХАУ-ын нутагт гардаг бөгөөд үүнээс 105 км нь манай нутаг дээгүүр урсан өнгөрдөг.Булган гол Баянгол, Ендэрт, Түргэн, Доод,Дээд нарийн, Тошилт, Улиастын голоор тэжээгдэж Өрөнгө, Енисей мөрөнд нийлж хойд мөсөн далайд  цутгадаг. Монгол улсын баруун хил хязгаарыг батлан хамгаалахад торгууд ард түмний оруулсан хувь нэмэр асар их байдаг.1939-1948 оны сүүлч  хүртэл баруун хил хязгаарыг хамгаалж байсан хилийн цэргээс олон арван баатарууд төрсөн. Гоминданы болон Оспаны зэвсэгт дээрэмчдээс эх орон,  газар шороо, дархан хилээ сахин хамгаалж, 100 гаруй удаагийн тулалдаан, 1000 гаруй удаагийн зэвсэгт мөргөлдөөнд, торгуудын ард түмэн хил хамгаалах сайн дурын групп зохион байгуулан, цэрэг дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж, халуун амь, бүлээн цусаа урсгаж тэмцэж явсан юм. Эдгээр ард иргэдээс Монгол улсын баатар 2, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 16 олон арван ахмад  дайчин төрөн гарсан юм. Монгол улсын Баатар: Баясгалангийн Бадам-1968.06.14-МУ-ын баатар цол, Энхийн Шийлэг-1984.08.15-МУ-ын баатар цол олгосон мөр зэрэгцэн баруун хилийг хамгаалж байсан Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн 16,хөдөлмөрийн баатар 8,гавьяатууд 40, Монгол улсын ардын болон гавьяат цолтон-45, Монгол улсын сайн малчин-11, Улсын тэргүүний тариаланч-1, Улсын аварга хадланч-1, Аймгийн аварга-100, шинжлэх ухааны төрөл бүрийн салбараас төрсөн эрдэмтэн докторууд-50 гаруй төрөн  гарсан нь Булганчууд баатарлаг, дайчин, хөдөлмөрч,, оюунлага ард түмэн болохын баталгаа юм.Тус сум нь 9704 хүн амтай 230.0 толгой  малтай, Нийт хүн амын 75%-ийг 0-35 насны хүүхэд залуучууд эзэлдэг.Тус сум 810,5 кв.км нутаг дэвсгэртэй, 2290 өрхтэй, үүнээс 917 малчин өрхтэй,  амьжиргааны гол эх үүсвэр нь МАА, газар тариалан, худалдаа арилжаа юм. Булган голд дэлхийд ховордсон “Азийн шар минж” эрт дээр үеэс нутагшиж өсөн үржиж байдаг тул”Минжит Булган” хэмээн алдаршсан билээ. Тус сум хил худалдааны 2 боомттой. Булган суманд дараах төрийн байгууллага ажилладаг.Үүнд:Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, ”Минжит Булган” цогцолбор сургууль, 1 дүгээр 12 жилийн сургууль, Нэгдсэн эмнэлэг, Сарнай цэцэрлэг, Соёлын төв, Аврах гал унтраах 38 дугаар анги, Сум дундын  шүүх, Сум дундын прокурор, Цагдаагийн хэлтэс, Нисэх буудал, ЗХ-ны 305 дугаар анги, нийт 550 гаруй төрийн албан хаагчид ард иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна, банкны 3 салбар, мобиком, скайтель, юнитель, жи мобайлын салбартай, Петровис, Магнай трейд, Хөрс сервис ХХК-ны 5 ШТС-тай, гурилын үйлдвэр, мал нядалгааны болон өлөн боловсруулах цех, худалдаа үйлчилгээний 100 гаруй цэг салбар үйл ажиллагаа явуулж байгаа   томоохон сумуудын нэг билээ. Тус сум нь 9704 хүн амтай,  230534 толгой малтай, нийт хүн амын 68.4%-ийг 0-35 насны хүүхэд залуучууд эзэлдэг. Тус сум 810,5 кв.км нутаг дэвсгэртэй, 2290 өрхтэй, үүнээс 917 малчин өрхтэй, амьжиргааны гол эх үүсвэр нь МАА, газар тариалан, худалдаа арилжаа юм.

Сумын бизнесийн орчныг сайжруулах 2014 – 2024 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг сумын, ИТХ-ын 2016-2020 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-батлуулан ажиллаж байна.

Буурал өвгөдийн нутгийн голомт, Булган сум өдрөөс өдөрт дэвжин хөгжиж байгаа энэ үед сумынхаа хөгжлийн төлөө хамтдаа нэгэн зорилготой ажиллахыг та бүхнээс хүсэхийн ялдамд, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%