Гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн тодорхой 30 цэгт хяналтын камерийг суурилуулсан ба “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл болон аймаг орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар оролцлоо.