Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН АМРАЛТ 7 ХОНОГООР СУНГАГДЛАА

2020-01-09

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ 1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ АМРААХ ТУХАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЛАА

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар амбулаторийн нийт үзлэгийн 15,1 хувийг эзэлж, дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэх болсон тул аймгийн Засаг дарга захирамж гаргаж, СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааг 1-р сарын 10-наас 1-р сарын 20-ны өдөр хүртэл хааж, ЕБС-ийн сурагчдын амралтыг 1-р сарын 13-наас 1-р сарын 20-ны өдрийг хүртэл 7 хоногоор сунгахаар шийдвэрлэлээ.

Мөн тус захирамжаар жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхдүүд нь ханиад томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт зөвшөөрсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%