Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

БАРУУН АЙМГУУДЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛҮҮДИЙН ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ МАНАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-11-21

      Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны бодлого чиглэл, арга зүйн зөвлөгөө болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилга, дэмжлэгтэйгээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд ажлын сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, арга хэлбэрээ тодорхойлж, санал солилцох анхны уулзалтыг 2021 онд Улаангом хотод зохион байгуулж байсан бол энэ жилийн уулзалтыг Говь-Алтай аймгийн ИТХ-ын Ажлын алба Алтай хотод зохион байгууллаа.
   Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны бодлого чиглэл, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийн ажлын сайн туршлагыг таниулах, түгээх, талуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мэдлэг мэдээллээ солилцож, харилцан бие биенээсээ суралцах, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж гарц шийдлийг олох боломж нөхцлийг бий болгох, мөн түүнчлэн төрөөс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, тэргүүн туршлагуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, ажлын үр дүнд ахиц, дэвшил бий болгоход энэ удаагийн уулзалтын гол зорилго юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%