Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд төрийн байгууллагууд 2022 онд хийсэн ажлаа иргэдэд сурталчлан таниулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилгоор "Нээлттэй хаалганы өдөр" арга хэмжээ зохион байгууллагдлаа. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын ажлын алба оролцож, өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа.