Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав.

2016-01-22

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2016 оны 01 сарын 15-ны өдөр дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнд:
1. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэж дараа дахин хэлэлцэхээр хойшлуулав.
2. Төгрөг сумын Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн хөрөнгө тайлан балансад бүртгэлтэй цэцэрлэгийн хуучин барилгыг тус сумын ЗДТГ-ын хөрөнгөд балансаас балансад Цагаанхайрхан болон Мааньт багийн төвийн зориулалтаар шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шилжүүлэхийг зөвшөөрөв.
3. Аймгийн сайн малчин шалгаруулж шагнах тухай асуудлыг хэлэлцэж мал аж ахуйн үйлдвэрлэлд амжилт гаргаж, аймгийн шагналын журмын болзол хангасан малчдыг шалгаруулав.
4. Аймгийн Тэргүүний тариаланч хадланч шалгаруулж шагнах тухай асуудлыг хэлэлцэж тариалангийн үйлдвэрлэлд амжилт гаргасан тариаланчдыг "Аймгийн тэргүүний тариаланч" цол болон "Аймгийн тэргүүний хадланч" цолоор тус тус шагнахаар тогтов.
5. Шагналын журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж "Аймгийн сайн малчин", "Аймгийн тэргүүний тариаланч", "Аймгийн тэргүүний хадланч"- дад олгох шагналын хэмжээг 300.0 мянган төгрөг болгон өөрчлөв.
6. Төрийн дээд шагналд өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж эрхэлсэн ажилдаа олон жил идэвхи зүтгэл үр бүтээтэй ажиллаж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнуулахаар Монгол  Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%