Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

"Сургалтын чанарыг сайжруулах" дэд хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ын багш, эцэг эхчүүдийн хамтарсан уулзалт хэлэлцүүлэг боллоо.

2016-03-02

"Сургалтын чанарыг сайжруулах" дэд хөтөлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, соёлын газраас зохион байгуулж буй Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын багш, эцэг эхчүүдийн хамтарсан уулзалт хэлэлцүүлэг өчигдөр АДБ Алтай чуулгад боллоо. Уг хэлэлцүүлэгт Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, АЗД-ын орлогч Д.Батсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Цагаанбаатар нар оролцлоо.

"Сургалтын чанарыг сайжруулах" дэд хөтөлбөрийн зорилго нь Эцэг эх, хүүхэд багш нарын хамтын ажиллагааг бодитой болгосноор сургалтын чанарт ахиц гарган, сурлага хүмүүжилд хандах хандлагыг өөрчилж, хүүхэд бүрийг амжилттай сургах, сурах эрмэлзэл, сэтгэлзүйн зөв чиг хандлага, таатай орчинг бий болгох юм. Цаашлаад тус аймаг нь сургалтын чанарт онцгой эргэлт хийж сайжруулснаар таван жилийн дотор Монгол улсын шилдэг сургалттай аймаг болох зорилго тавин ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд дараах 4 зорилгыг дэвшүүлж байна. Үүнд:

    Төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхийн оролцоо, хяналтыг тогтмолжуулж сурагч нэг бүрийн хөгжилд ахиц гаргах.
    Багш бүрийн мэдлэг, чадварыг дээшлүүлж чадавхжуулах.
    Багш нэг бүрийн мэдлэг чадвар, сургалтын чанарын ахицыг эцэг эх, олон нийтийн саналыг үндэслэн урамшуулах.
    Сургалтын чанараа сайжруулж ахиц гаргасан хүүхэд, байгууллага хамт олон, эцэг эхийн зөвлөлийг урамшуулах.

Хөтөлбөрийг  аймаг,  сумын  Засаг даргын Тамгын газар,  Боловсрол, соёлын газар,  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сурагч, эцэг эх, эцэг эхийн зөвлөл  хамтран  зохион  байгуулж  хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: www.my-mongolia.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%