Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

УИХ-ын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажиллалаа.

2016-03-20

        Монгол УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд манай аймагт 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажиллалаа. УИХ-ын даргын хамт Улсын Их Хурлын гишүүн, Хүнс Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар болон холбогдох албаны хүмүүс манай аймгийн ажил үйлс, бүтээн байгуулалттай танилцан, нутгийн ард иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
          Баг бүрэлдэхүүн аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан  Гемодиализийн тасгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож тууз хайчиллаа. Эрүүл мэнд спортын яамнаас Япон улсад үйлдвэрлэгдсэн Nipro plus-55, Nipro HSU-18 маркийн 2 аппарат болон гемодиализ эмчилгээнд шаардлагатай A, B уусмал болон диализатор, магистрал зэргийг нийлүүлжээ. Гемодиализ эмчилгээ нь бөөр орлуулах, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах зорилготой бөгөөд манай аймагт бөөрний архаг  дутагдалтай 19 хүн байдгаас гемодиализ эмчилгээнд орох шаардлагатай 5 хүн байна. Шинээр суурилагдсан аппаратаар 3 хүнд 7 хоногт 3 удаа гемодиализийн эмчилгээ хийхээр тооцон ажиллаж байгаа талаар нэгдсэн эмнэлгийн дарга Г.Лхагважаргал танилцуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%