Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Аймгийн газрын мэдээлэл,тоног төхөөрөмж, программ хангамж хүлээлгэн өгөх үйл ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2016-03-28

       Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хамтран  "Хаягжуулалтын тухай хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, хаягийн төслийн зураг хийх",  “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх” гэрээт ажлыг шалгаж дүгнэлт гаргах, нөхөн бүрдүүлэх сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 23-25-ны өдрийн хооронд  зохион байгууллаа.
      Сургалтанд бүх сумдын Засаг дарга, Багийн Засаг дарга, Газрын даамлууд хамрагдсанаас гадна хаягжуулалтыг хэрэгжүүлэх аймгийн ажлын хэсэгт багтсан нийт 121 албан газруудын холбогдох дарга, мэргэжилтэнүүд  сургалтанд хамрагдаж сумын төвийн болон Хөдөө аж ахуйн газрын хаягийн төслийн зургийг хийж гүйцэтгэлээ.
        Мөн энэ үеэр
Говь-алтай аймагт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас аймгийн  газрын мэдээлэл,тоног төхөөрөмж, программ хангамж хүлээлгэн өгөх үйл ажиллагааны санамж бичигт газрын үсэг зурлаа.
          Говь-Алтай аймгийн хүрээнд энэ оны эхний хагас жилд бүх сумдын хаягжуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаад байгаа бөгөөд хаягжуулалтыг төгс хийснээр GPS төхөөрөмжгүйгээр зөвхөн андройд утасны тусламжтай очих газартаа цаг хугацаа алдаж төөрөхгүйгээр очих бүрэн боломжийг хангах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%