Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь баруун бүсийн зөвлөгөөн Говь-Алтай аймагт зохион байгуулагдлаа.

2016-03-31

       Жил бүр Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт уулзалт, зөвлөгөөн бүсчилсэн байдлаар улсын хэмжээнд зохион байгуулагддаг билээ. Зөвлөгөөнийг Цагдаагийн ерөнхий газар, Говь-Алтай аймгийн ГХУСАЗЗөвлөл, аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын Цагдаагийн газрын удирдлагууд, тус чиглэлээр ажилладаг цагдаагийн алба хаагчид болон аймгуудын ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтнууд оролцлоо.

  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%