Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 1 дүгээр сургууль дээр ажиллалаа.

2016-04-25

     Аймгийн сургалтын чанарыг сайжруулж, шинэ түвшинд гаргах зорилгоор Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар  "Сургалтын чанарыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр"-ийг баталсан билээ. Өнөөдөр тус хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах үүднээс ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн  улсын тэргүүний 1 дүгээр сургууль дээр ажиллаж хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, ололттой тал, дутагдалтай тал дээр сургуулийн удирдлагуудтай уулзан санал солилцлоо.

  
     
   Мөн тус сургуулийн авьяаслаг бяцхан хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд 5-р ангийн бяцхан сурагчид бүгд морин хуураар хичээллэдэг 7 жилийн дараа нэг юм дуулгах байх хэмээн сургуулийн захирал Ш.Болдбаатар гуай хэлж байсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%