Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

ТӨРИЙН БАНКНЫ ГОВЬ-АЛТАЙ САЛБАРЫН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

2016-05-02

             Алтай хотын өнгө төрхийг чимсэн нэгэн барилга сүндэрлэсэн боссон нь Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын шинэ байр юм. Будаг нь ханхалсан гурван давхар шинэхэн барилгыг "Их найман баганат" ХХК 1.3 тэрбум төгрөгийн өртгөөр өнгө үзэмжтэй, чанартай барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийлээ.
             Барилгын нээлтэнд Төрийн банкны удирдлагууд болон аймгийн удирдлагууд үг хэлж тууз хайчиллаа.  Мөн энэ үеэр Төрийн банкны хадгаламжийн урамшуулалт аяны азтануудыг тодрууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%