Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

АРДЫН ДУУ БҮЖГИЙН "АЛТАЙ" ЧУУЛГЫН 50 ЖИЛИЙН ОЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2016-11-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар ардын дуу бүжгийн "Алтай" чуулга байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг 10 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу нээлтийн арга хэмжээ Монгол улсын баатар М.Жанчивын талбайд "Зулай цагаан Алтай" дуунд зориулсан дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлсэн юм. 
Ойн арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг үг хэлж ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын авьяаслаг уран бүтээлчид ая дууны дээжээ өргөлөө.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар тус чуулгыг Монгол Улсын хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит болгосныг аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг Ардын дуу бүжгийн "Алтай" чуулга байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хурал дээр цугласан олонд хүндэтгэлтэйгээр мэдэгдэв. 
Мөн улс орны болоод аймаг орон нутгийн соёл, мэргэжлийн урлагийн салбарт бодитой хувь нэмрээ оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж хөгжмийн зохиолч С.Тарааг "аймгийн Хүндэт иргэн" шагналаар шагнасныг ёслол төгөлдөр гардуулан өгч йймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт жуух бичиг- ээр хөгжимчин Ж.Тэрбиш, Ч.Бурмаа, бүжигчин М.Золбоо нарыг шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%