Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГАНЬСУ МУЖИЙН СУБЭЙ МОНГОЛ ХОШУУНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2016-11-02

       Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын 50 жилийн ойг тохиолдуулан манай аймгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын Ганьсу мужийн Субэй Монгол хошууны төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирж ойн арга хэмжээнд оролцон аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ. 
      Уулзалтад Субэй монгол хошууны талаас Субэй Монгол үндэстний өөртөө Засах хошууны засгийн газрын орлогч дарга н.Түмэнжаргал, Субэй Монгол үндэстний өөртөө Засах хошууны намын хорооны байнгын гишүүн, төрийн удирдах зөвлөлийн дарга н.Урьхан тэргүүтэй төлөөлөгчид аймгийн талаас аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч дарга В.Рэнцэндорж, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Мөнхцэцэг, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ж.Ганбат нар оролцсон юм.
        Уулзалтын үеэр Субэй Монгол хошууны өөртөө Засах хошууны Засгийн газрын орлогч дарга Түмэнжаргал ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын түүхт 50 жилийн ойн арга хэмжээнд урилгаар оролцож байгаад талархал илэрхийлэн хошууныхаа талаар товч танилцуулга хийж, аймгийн Засаг даргын орлогч дарга В.Рэнцэндорж хамтын ажиллагаагаа цаашид аль чиглэлээр түлхүү хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
         Субэй Монгол хошууны төлөөлөгчид хамтран ажиллах саналыг нааштайгаар хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийлж тодорхой саналуудыг тавьсан ба албан бичгээр хоорондоо харилцан хамтран ажиллах чиглэлүүдийг баталгаажуулахаа мэдэгдсэнээр албан уулзалт өндөрлөлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%