Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

ВАКУМЖУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-11-24

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урьдчилсан жагсаалтад иргэдээс санал авах ажил аймгийн хэмжээнд зохион байгуулагдлаа. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны үндсэн чиглэлийн төслийг улс, аймгийн хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зэрэг бодлогын баримт бичгүүдэд үндэслэн 18 сум, бүх төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдээсээ санал авч боловсруулаад байна. 
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, 2017 оны үндсэн чиглэлийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Тайшир сумд вакумжуулсан хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү вакумжуулсан хэлэлцүүлэгт нийт 30 байгууллагын дарга удирдлагууд, мэргэжилтнүүд гээд 150 орчим хүн хамрагдаж байгаа бөгөөд тухайн салбарын бодлого хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулж, тэдний санал бодлыг нэг дор сонсож, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэн төлөвлөлтийг хийж байгаагаараа онцлогтой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%