Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2016-11-30

"Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохуй" сэдэвт судалгааны ажлын үр дүнг малчдын дунд танилцуулах, малчин өрхүүд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг уурын аюулт үзэгдлийг хэрхэн даван туулах талаар мэдлэг туршлагаа хуваалцах, гамшгийн эрсдлийг бууруулах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн сургамж дүгнэлт дээр тулгуурлан ажлын арга туршлагаа солилцох, малчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор МУЗН, аймгийн Улаан Загалмайн хорооноос Малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд уг зөвлөгөөнд тус аймгийн 18 сумын 100 гаруй малчид оролцож байна. 


Зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга хэлсэн үгэндээ 2015 оны гүйцэтгэлээр манай аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 50.3 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг үндэс байсаар ирсэн, өнөө ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Тус аймгийн нийт ажиллагсдын 54.7 орчим хувь энэ салбарт ажиллаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоор амжиргааныхаа үндсэн эх булгийг бүрдүүлж байна. Малчдыг дэмжих зорилгоор олон талт бодлого, арга хэмжээ авч, үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгох, мах экспортлох асуудлаар гадаад оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яам 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох  зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгож баруун бүсийн аймгууд Бургастайн хилийн боомтоор мах экспортлож эхлээд байна. 
                    
Энхүү ажлын хүрээнд аймгийн төвд энэ оны сүүлийн хагас жилд 2 махны үйлдвэр бүрэн ашиглалтад орж нээлтээ хийсэн бөгөөд 1 махны үйлдвэрийн барилга угсралтын ажил явагдаж байна. Бургастайн хилийн боомтоор оны эхний 9 сард хонины мах 107,2 тн үхрийн мах 64 тн, ямааны мах 86.2 тн,  нийт 257,4 тонныг махыг экспортлоод байна.  Олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд бид бүхэн голлон анхаарч малын үүлдэр угсааг сайжруулж, өндөр ашиг шимтэй малыг үржүүлэх, сүргийн бүтцийг зохистой хэмжээнд байлгах бодлогыг боловсруулж мэргэжлийн байгууллагууд дорвитой ажлуудыг хийх шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Мөн манай орны тухайд уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн, хүний хүчин зүйлээс шалтгаалах гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд бүх шатны төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллага гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн нги, сайн дурынхан, малчид, иргэдийг өргөнөөр татан оролцуулах шаардлагатай байна.   Та бүхэн маань зөвлөгөөндөө идэвхитэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрсдийн арга туршлагаасаа хуваалцаж, цаашдынхаа ажил үйлсдээ хэвшүүлж, хэрэгжүүлж ажиллах нь Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад томоохон нөлөө үзүүлэх юм хэмээгээд зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%