Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

ШИНЭЭР УЛС АЙМГИЙН ЦОЛ ХҮРТСЭН ШИНЭ ЦОЛТОНГУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2016-12-06

Аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанд зориулсан, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмаар шинээр улс, аймгийн цол хүртсэн шинэ цолтонгууддаа хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

Тус барилдаанд Улс, аймаг, сумын цолтой залуу хүчит 32 бөх барилдаж Цогт сумын харьяат “Хантайшир” бөхийн дэвжээ “Гео Мандал” ХХК-ны бөх Улсын Өсөх Идэр начин Л.Цэрэнтогтох түрүүлж, Цээл сумын харьяат “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилийн цэргийн 0306 дугаар анги “Монгол тамхи со” ХХК-ны бөх аймгийн хурц арслан Д.Тангад үзүүрлэж, Эрдэнэ сумын харьяат аймгийн залуу харцага Я.Бумбаяр, Хөхморьт сумын харьяат аймгийн залуу начин Г.Батмөнх нар их шөвөгт шалгарлаа.

Мөн барилдааны үеэр шинээр цол чимэг хүртсэн бөхчүүддээ аймгийн ИТХ болон сумдын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%