Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ЗАРИМ ХҮМҮҮС ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

2017-01-02

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган, олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар зарим хүмүүсийг Монгол Улсын Төрийн дээд одон медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч дарга В.Рэнцэндорж, Ж.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ нар шинэ оны босгон дээр ёслол төгөлдөр гардуулан өглөө. Үүнд:
1. Мөнхөөгийн Амарсайхан - Аймгийн АДБАЧ-ын дуучин- Алтан гадас одонгоор
2. Магсарын Гүндэгмаа- Есөнбулаг сумын ЕБС-ын багш- Алтан гадас одонгоор
3. Өрөгийн Гансүх- Шарга сумын сургуулийн бага ангийн сургалтын менежер- Алтан гадас одонгоор
4. Пүрэвийн Цэдэндорж- Есөнбулаг сумын өндөр настан- Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор
5. Ядамжавын Хажидмаа- Шарга сумын иргэн, ахмад- Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор
6.Хандын Сүрьеэ- Шарга сумын Хамтын хүч багийн ахмад эмч- Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор
7. Дашмядагын Галбадрах- аймгийн АЗЗА ХХК-ийн жолооч- Хөдөлмөрийн хүндэт медалиар
8. Повронгийн Баасанцэрэн- Есөнбулаг сумын иргэн, жолооч- Хөдөлмөрийн хүндэт медалиар
9. Дарамжавын Ганбаатар- Жаргалан сумын Завхан гол багийн малчин- Хөдөлмөрийн хүндэт медалиар 
10. Дэмидийн Нарантуяа- Шарга сумын сургуулийн багш- Хөдөлмөрийн хүндэт медалиар
11. Даш-Очирын Төмөрхуяг- Тайшир сумын Зост-Өндөр ХХК-ийн механикч- Хөдөлмөрийн хүндэт медалиар
12. Ёндонцэрэнгийн Заяабаатар- аймгийн ОБГ-ын ГУ 59-р ангийн гал унтраах автомашины жолооч- Цэргийн хүндэт медалиар
13. Цэвэгмэдийн Болдбаатар- аймгийн Цагдаагийн газрын жолооч- Цэргийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%