Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ 02-Р САРЫН 15-ААС ӨМНӨ ИЛГЭЭНЭ ҮҮ

2017-02-07

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажил хуулийн дагуу явагдаж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд 471 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаас өнөөдрийн байдлаар 380 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж бүрдүүлэлт 80 хувьтай байна.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн программ шинэчлэгдсэнтэй холбогдуулан мэдүүлэг гаргагч бүр нь өөрийн цахим эрхээр мэдүүлгээ мэдүүлэх бүрэн боломжтой болсон бөгөөд хариуцсан эрх бүхий албан тушаалтантайгаа холбогдож цахимаар мэдүүлэх эрхээ нээлгэх боломжтой юм. Хуульд зааснаар 02-р сарын 15-аас өмнө мэдүүлэг гаргагч нь мэдүүлгээ өөрөө мэдүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%