Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ИТХ

“ЗАСАГТ ХАНЫ ХУРД – 2017” МОРИН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-03-13

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 12-нд Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, Морин спорт уяачдын холбоо, Есөнбулаг сумын “Алтайн түмэн эх” уяачдын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.

“ЗАСАГТ ХАНЫ ХУРД–2017” хурдан морин уралдааныг нээж ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм нар үг хэллээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Халиун сумын харьяат, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол улсын тод манлай уяач Т.Гантөмөрийг Говь-Алтай аймгийн  Хүндэт иргэн” шагналаар шагнав.

Хурдан морины уралдаанд газар газрын шандаст 500-аад хурдан хүлэг уралдсанаас адуун сүргийн манлай азарганы уралдаанд 140 гаруй хурдан азарга уралдаж Дундговь аймгийн уяач Д.Эрболдын тэргүүн хонгор түрүүлж, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян -Уул сумын уяач Л.Батжаргалын хонгор, айргийн гурваар Өвөрхангай аймгийн Богд сумын уяач Б.Ганболдын хээр, айргийн дөрвөөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уяач Т.Ганзоригийн хонгор, айргийн таваар Улаанбаатар хотын уяач Мөнхбатын хүрэн тус тус хурдаллаа.

Их насанд 150-иад хурдан их нас уралдсанаас  Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүүлж, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат Манлай уяач Л.Батмөнхийн хүрэн, айргийн гурваар Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ч.Сугарын бор, айргийн дөрвөөр  Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Ц.Гончигсүрэнгийн хээр, айргийн таваар Ховд аймгийн Булган сумын уяач Б.Мөнхтөрийн хүрэн тус тус хурдаллаа.

Соёолонгийн уралдаанд 150-иад хурдан соёолон уралдсанаас Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн сартай хүрэн түрүүлж, аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уяач Н.Батжаргалын шарга, айргийн гурваар Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Эрдэнэбулганы тэнүүн хонгор, айргийн дөрвөөр Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ариунболдын хээр, айргийн таваар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уяач Э.Пүрэвжавын халтар тус тус хурдаллаа.

Эрлийз дээд насанд 47 хүлэг уралдсанаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Д.Жамъяны хээр түрүүлж, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр, айргийн гурваар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат Монгол улсын Алдарт уяач А.Ариунсайханы зээрд, айргийн дөрвөөр Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Ц.Тувааны бор, айргийн таваар Дархан-Уул аймгийн уяач Ж.Мөнхтөрийн хонгор халзан тус тус хурдалж уясан эзэн, унсан хүүхэд, үзэгч олноо баясгасан сайхан наадам боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%